Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Image from Google Jackets
Image from OpenLibrary

Агнистын гэгээ (Амьдралын хүлээснээс ангижрахуй) Төвд хэлнээс орчуулсан: П. Бадрал ; Редактор: Д. Батбаяр ; Редактор: Л. Энхтуул

Contributor(s): Material type: TextTextSeries: Амьдралын хүлээснээс ангижрахуй ; 1Улаанбаатар Innovation Development Center of the Blind 2020Description: 200 хуудастай : 21 см ; 463квISBN:
  • 9789992905751
Subject(s): Other classification:
  • 86.35
Summary: Там, диваажин Зэн багш Хакуйн дээр дайчин эр ирээд: - Там, диваажин үнэхээр байдаг уу? гэж асуужээ. - Чи хэн бэ? гэж Хакуйныг асуухад дайчин: - Би бол эзэн хаанд хүчин зүтгэдэг самурай гэв. - Самурай гэнэ ээ? Миний нүдэнд бол хөгийн гуйранч шиг харагдаж байна гэхэд дайчны уур дүрсхийж, илдээ сугалав. Тэр үед Хакуйн амарлингуй хэвээр: - Яг одоо тамын үүд нээгдэж байна гэжээ. Багшийн дөлгөөн амгаланг мэдэрсэн дайчин илдээ хуйлж, өвдөг сөгдөв. - Одоо диваажингийн үүд нээгдлээ гэж Хакуйн хэлжээ. Там, диваажинг газарзүйн утгаар биш, сэтгэлзүйн утгаар ойлгох учиртай. Сэтгэл там ч болдог, диваажин ч болдог. Даанч хүмүүс үргэлж гадагшаа чиглэдэг. Дотогшоо чиглэх туйлын бэрх юмсанж. Америкт нэг сэтгэлзүйч бага сургуулийн хүүхдүүдээс Бурханы тухай бодлыг нь сурвалжилжээ. Хүүхэд томчуудаас илүү цайлган, шударга. Тэд хүний сэтгэхүйн хэв маягийг шууд илэрхийлдэг. Хүүхдүүд бараг бүгдээрээ Бурханыг дээд тэнгэрт хаан ширээнд суудаг догшин сүртэй өвгөнөөр төсөөлжээ. Буруу юм хийсэн хүнийг там руу шидэж, зөв сайн үйлтэнд ивээл хишиг соёрхдог нэгэн. Түүний хараанаас хаа ч байсан мултрах боломжгүй. Ариун цэврийн өрөөнд ч тэр чамайг харж байгаа гэнэ. Хүүхдийн төсөөллийг шоолох хэрэггүй. Та нар өөрсдөө нялхас хэвээрээ. Бүх шашин айдас дээр дөрөөлдгийн учир энэ. Бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээсэн гэж Библид өгүүлдэг. Эсрэгээр нь хэлбэл зохино. Хүн Бурханыг өөрсдийнхөө дүрээр бүтээсэн. Хүний сэтгэхүйн томруулсан дүр. Санаж яваарай: Бурханыг чи гадна талд байдаг гэж бодсоор бол гэгээрлийн зүгт нэг ч алхам дөтлөхгүй. Бурхан, чөтгөр, там, диваажин бүгд гадна талд байдаг бол чиний дотор цулгай хоосноос өөр юу байх вэ? Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл дотор чинь бий. Айдас хүйдэс, уур бухимдал, хар хор хаана байна? Там бол тэр бүхний тусгал. Бас чиний доторх сайн сайхан бүхний тусгал нь диваажин. Чөтгөр бол хүний оршихуйн уналт. Бурхан бол хүний оршихуйн мандал.
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)

Там, диваажин
Зэн багш Хакуйн дээр дайчин эр ирээд:
- Там, диваажин үнэхээр байдаг уу? гэж асуужээ.
- Чи хэн бэ? гэж Хакуйныг асуухад дайчин:
- Би бол эзэн хаанд хүчин зүтгэдэг самурай гэв.
- Самурай гэнэ ээ? Миний нүдэнд бол хөгийн гуйранч шиг харагдаж байна гэхэд дайчны уур дүрсхийж, илдээ сугалав.
Тэр үед Хакуйн амарлингуй хэвээр:
- Яг одоо тамын үүд нээгдэж байна гэжээ.
Багшийн дөлгөөн амгаланг мэдэрсэн дайчин илдээ хуйлж, өвдөг сөгдөв.
- Одоо диваажингийн үүд нээгдлээ гэж Хакуйн хэлжээ.
Там, диваажинг газарзүйн утгаар биш, сэтгэлзүйн утгаар ойлгох учиртай. Сэтгэл там ч болдог, диваажин ч болдог. Даанч хүмүүс үргэлж гадагшаа чиглэдэг. Дотогшоо чиглэх туйлын бэрх юмсанж.
Америкт нэг сэтгэлзүйч бага сургуулийн хүүхдүүдээс Бурханы тухай бодлыг нь сурвалжилжээ. Хүүхэд томчуудаас илүү цайлган, шударга. Тэд хүний сэтгэхүйн хэв маягийг шууд илэрхийлдэг. Хүүхдүүд бараг бүгдээрээ Бурханыг дээд тэнгэрт хаан ширээнд суудаг догшин сүртэй өвгөнөөр төсөөлжээ. Буруу юм хийсэн хүнийг там руу шидэж, зөв сайн үйлтэнд ивээл хишиг соёрхдог нэгэн. Түүний хараанаас хаа ч байсан мултрах боломжгүй. Ариун цэврийн өрөөнд ч тэр чамайг харж байгаа гэнэ.
Хүүхдийн төсөөллийг шоолох хэрэггүй. Та нар өөрсдөө нялхас хэвээрээ. Бүх шашин айдас дээр дөрөөлдгийн учир энэ. Бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээсэн гэж Библид өгүүлдэг. Эсрэгээр нь хэлбэл зохино. Хүн Бурханыг өөрсдийнхөө дүрээр бүтээсэн. Хүний сэтгэхүйн томруулсан дүр. Санаж яваарай: Бурханыг чи гадна талд байдаг гэж бодсоор бол гэгээрлийн зүгт нэг ч алхам дөтлөхгүй. Бурхан, чөтгөр, там, диваажин бүгд гадна талд байдаг бол чиний дотор цулгай хоосноос өөр юу байх вэ? Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл дотор чинь бий. Айдас хүйдэс, уур бухимдал, хар хор хаана байна? Там бол тэр бүхний тусгал. Бас чиний доторх сайн сайхан бүхний тусгал нь диваажин. Чөтгөр бол хүний оршихуйн уналт. Бурхан бол хүний оршихуйн мандал.

Монгол Кирилл

Share
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703