Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд Орчуулсан. Х. Эрдэнэцэцэг ; Редактор. С. Эрдэнэцэцэг Бие биеэ улам сайн ойлголцож бат бэх гэр бүлийг бүтээх бодит зөвлөмжүүд
Material type:
- 9789992986522
- 155.924 Г 79
- 88.5
Item type | Current library | Call number | Copy number | Status | Barcode | |
---|---|---|---|---|---|---|
![]() |
1-р салбар Уншлагын танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 33264 | Available | 269957 | |
![]() |
1-р салбар Уншлагын танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 33263 | Available | 269956 | |
![]() |
2-р салбар Уншлагын танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 23269 | Available | 375233 | |
![]() |
2-р салбар Уншлагын танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 23270 | Available | 375234 | |
![]() |
3-р салбар Уншлагын танхим | 88.5 Г 64 (Browse shelf(Opens below)) | 28391 | Available | 404199 | |
![]() |
3-р салбар Уншлагын танхим | 88.5 Г 64 (Browse shelf(Opens below)) | 23168 | Available | 478163 | |
![]() |
3-р салбар Уншлагын танхим | 88.5 Г 64 (Browse shelf(Opens below)) | 23169 | Available | 478164 | |
![]() |
4-р салбар Хүүхдийн уншлага | 88.5 Г 64 (Browse shelf(Opens below)) | 18220 | Available | 579996 | |
![]() |
4-р салбар Уншлагын танхим | 88.5 Г 64 (Browse shelf(Opens below)) | 18221 | Available | 577400 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 35950 | Available | 112708 | |
![]() |
3-р салбар | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | Available | 3B2767 | ||
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | Available | 112707 | ||
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 35948 | Available | 112706 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 35947 | Available | 112705 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 35951 | Available | 112709 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 35952 | Available | 112710 | |
![]() |
4-р салбар | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | Available | 4B1871 | ||
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 35946 | Available | 112704 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 88.5 | Г 64 (Browse shelf(Opens below)) | 35945 | Available | 112703 |
Browsing 3-р салбар shelves, Shelving location: Уншлагын танхим Close shelf browser (Hides shelf browser)
Ангараг гаригаас ирсэн эрчүүд, Сугар гаригаас ирсэн бүсгүйчүүд -- Засан-Залруулагч ноёнтон, Гэрийн сайжруулан засах хороо -- Эрэгтэй хүн сэтгэлийнхээ гүн агуйруу ордог байхад эмэгтэй хүн сэтгэлээ ханатал ярихыг хүсдэг -- Эрчүүд Бүсгүйчүүд хоорондын харилцаагаа сэргээх арга -- Өөр өөр хэлээр ярьдаг -- Эрэгтэй хүн яг резинэн боолт шиг -- Эмэгтэй хүн үелзэл долгионтой адил -- Бие биеийнхээ сэтгэл хөдлөлийн ялгаатай илрэлийг таньж мэдэх -- Хэрүүл маргаанаас хэрхэн зайлах вэ? -- Эсрэг хүйстнээ үнэлэх хэмжүүр -- Хэрхэн тусламж хүсч түүнийгээ яаж авах вэ? -- Хос хоёрын хайр сэтгэлийг улам бүр батжуулах арга замууд
Энэхүү ном нь хосын харилцаанд яагаад асуудал үүсдэг, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүсэл сонирхлын зөрүү хийгээд харилцаанд гаргадаг алдаануудыг бидэнд хэлж өгөх юм. Уг ном нийт 12 бүлэгтэй.
Ном маань Ангараг гаригийн эрчүүд дурангаараа Сугар гаригийг анх хараад сэтгэл нь машид хөдөлж онгоц зохион бүтээж Сугар гариг дээр ирж буйгаар эхэлнэ. Эхний жил тэдний бүх зүйлс жаргалтай сайхан байх бөгөөд бие биенээсээ суралцаж, баяр хөөртэй, эвтэй амьдрав. Дараа нь хамтдаа нүүхээр шийдэж, дэлхийд ирсэн цагаас эхлэн өөрсдийгөө өөр өөр гаригаас ирсэн гэдгийг, өөр хоорондоо ялгаатай гэдгээ мартаж хоорондоо зөрчилдөж эхлэх болно.
Хосууд бие биенийхээ ялгаатай онцлог талыг харилцан хүлээн зөвшөөрч бие биенээ хүндлэх чадвартай бол хайр сэтгэл урган дэлбээлэх хөрс бүрддэг.
Уг номоос гол сургамж болгож авах зүйл бол хамтрагчтайгаа өөрсдийнхөө ялгаатай талыг хүлээн зөвшөөрч, ямар үйлдэлд яаж хариу үзүүлэхээ мэддэг болох юм. Жишээ нь, эмэгтэйчүүд өөрт тохиолдсон асуудлаа хосдоо ярихдаа өөрийг нь зүгээр л сонсоосой (асуудлаа ярьж тайвшрах зорилгоор) гэж хүсдэг бол нөгөө талд эрчүүд асуудлыг сонсоод яаж шийдэх аргыг хурдан хэлж өгөхийг хичээдэг. Гэвч бүсгүйчүүдийн хувьд асуудлаа ярьж тайвшрах нь шийдэл олохоос чухал гэдгийг эрчүүд тэр бүр ойлгодоггүй. Харин эмэгтэйчүүд эрчүүдийг хайрлахдаа өөртөө давхар хариуцлага үүрүүлж, тэднийг илүү сайн болж, амжилт гаргахад нь туслах үүрэгтэй гэж боддог бол эрчүүдийн хувьд хүсээгүй заавар зөвлөгөө тийм ч таатай санагддаггүй. Эрчүүд өөрсдийн гараар бүгдийг хийх хүсэлтэй. Харж байгаа биз, бид хэчнээн ялгаатай гэдгийг.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийтлэг гаргадаг зан аашийг тайлбарлаж өгсөн нь энэ номын онцлог. Бүсгүйчүүд хайртай залуугаа хэсэгхэн дуугаа хураахад юу бодож байгаа юм бол, надад хайргүй болчихсон юм биш биз гэж сэрддэг бол залуучуудын хувьд чимээгүй байх нь өөрт тулгарсан асуудалдаа гарц хайж буй дохио гэнэ. Тэгэхээр энэ үед бүсгүйчүүд маань олон зүйл шалгааж уурлаж бухимдалгүй, зүгээр л өөрийнхөө хийх зүйлийг хийгээд хамтрагчаа хэсэг хугацаанд үлдээх нь дээр. Харин зарим эмэгтэйчүүд үргэлж их зүйл өгдөгтөө залхаж ядарсан байдаг гэнэ. Өөрсдийгөө үнэ цэнэтэй гэдгийг мэдрэхийн тулд хосыгоо буруушаалгүй өөрийн хэрэгцээгээ хэлж, үүргийг нь ухамсарлуулах мөн өөрөө авч сурахад суралцах хэрэгтэй.
Ангараас эрчүүд, сугараас бүсгүйчүүд номын хамгийн хөгжилтэй хэсэг нь “Бид өөр өөрийн хэлээр ярьдаг” хэмээх тавдугаар бүлэг юм. Эмэгтэй хүн нөхөртөө, “Энэ гэр орон яг нохойн хороо шиг хөглөрч байна!” гэж хэлбэл түүний орчуулга нь: “Би өнөөдөр маш их ядарлаа. Гэтэл гэрт ч бас хийх ажил багагүй байх юм. Гэрээ гял цал болгож сайхан цэвэрлэмээр байна. Надад туслахгүй юу?” Харин ийм орчуулга байхгүйгээр эрэгтэй хүн: “Чамаас л болж энэ гэр орон хөглөрч заваан боллоо. Муу залхуу новш, чи өөрчлөгдөхгүй л бол хамт баймааргүй байна!” гэж сонсдог гэнэ. Тэгэхээр энэ бүлгээс нэг нэгнийхээ хэлж буй үг, өгүүлбэрт ямар санаа агуулагдаж байдгийг мэдээд зогсохгүй, хүсээгүй зүйлийг нь хэлж нэгнээ гомдоохгүй байхад суралцаж болох нь.