Монголын сонгодог утга зохиолын судлал Зохиогч Б. Хишигсүх ; Ерөнхий редактор О. Содномпил ; Хянан тохиолдуулсан Ц. Лхагвасүрэн
Material type:
- 9789997860835
- 800 Х 377
- 83.3(5Мон)2
Item type | Current library | Call number | Copy number | Status | Barcode | |
---|---|---|---|---|---|---|
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим | 83.3(5Мон)2 Х 377 (Browse shelf(Opens below)) | 63938 | Available | 164138 |
Номзүй хуудас 265-266
Ванчинбалын Инжаннаши ба "Их Юань улсын мандсан төрийн хөх судар"-ын судлалд -- "Монголын нууц товчоо" болон Чингис хааны судлалд -- Y ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа хийгээд "Үлэмжийн чанар"-ын тухайд
Монголын утга зохиолын түүхийг харахад өөрийн өсөлт бууралттай байсан нь тодорхой. Мажарын эрдэмтэн Дьердь Кара (манайхан Хар Дорж гэж авгайлах нь бий) 1968 онд тэр үеийн Ленинград хотноо Дорно дахины институтэд ажиллаж байхдаа “Книги монгольских кочевников” (Монголын нүүдэлчдийн номууд) гэсэн ном бичиж хэвлүүлсэн нь тухайн үедээ сонин содон ном байж билээ. Үзэл санааны хувьд одоо ч гэсэн үнэ цэнтэй.
Энэ номд “Возрождение монгольской культуры” (Монголын соёлын сэргэн мандалт) хэмээх бүлэг бий. Мөн нэртэй эрдэмтэн, судлаач Ч.Билигсайхан “Монголын утга зохиол дахь сэргэн мандалтын үеийг тодруулах асуудалд”, “Монголын уран зохиол дахь соён гэгээрүүлэх чиглэл, шүүмжлэлт реализмын асуудалд” гэсэн өгүүллүүд бичсэн байдаг.
Европын “Ренессанс”(дахин сэргэлт) хэмээх утга зохиол, урлагт гарсан шинэ хандлага, чиглэлээс он цаг, хамрах хүрээний хувьд өөр байсан нь нүүдэлчдийн онцлогтой холбоотой биз ээ. Европын урлаг, утга зохиолын “ренессанс” нь ганц Грекийн урлаг, утга зохиолын хэв маягийг дахин сэргээх биш хүмүүнийг дээдлэх, бурангуй харанхуй үеийг гэгээрүүлэх гол чухаг үзэл санаа гэдгийг ойлгох учиртай.
МУИС-ийн багш, доктор, профессор Б.Хишигсүх монголын эртний уран зохиол, тэр дундаа Инжаннаши судлалаар голлон судалгаа хийдэг, «“Хөх судар”-ын хоёр эхийн утга, уран сайхны харьцуулсан судалгаа» сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан юм. Түүний Инжаннаши, Равжаа судлал болон “Монголын нууц товчоон”-ы судлалаар бичсэн өгүүллүүдийг хамтатган “Монголын сонгодог уран зохиолын судлал шинжлэл” хэмээн 35 дахь цуврал номоо бэлтгэсэн юм. Монголын нэрт зохиолч Инжаннаши, Равжаа нар манай соён гэгээрүүлэгчид байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Монголын соён гэгээрүүлэх үеийн уран зохиол нь сонгодог утга зохиол юм. Мэдээж энэ үеийн утга зохиолын суурь судалгаа, шинжилгээ чухаг болохыг тэмдэглэн цухасхан дурдатгав.