Дотроосоо Ред. Ж. Чулуунчимэг
Material type:
- 9789997379955
- 800 Б 75
- 84(5Мон)-44
Item type | Current library | Call number | Copy number | Status | Barcode | |
---|---|---|---|---|---|---|
![]() |
2-р салбар Уншлагын танхим | 84(5Мон)-44 Б 751 (Browse shelf(Opens below)) | 27463 | Available | 303187 |
Browsing 2-р салбар shelves, Shelving location: Уншлагын танхим Close shelf browser (Hides shelf browser)
No cover image available No cover image available | No cover image available No cover image available | No cover image available No cover image available |
![]() |
No cover image available No cover image available | No cover image available No cover image available | No cover image available No cover image available | ||
84(5Мон)-44 Б 535 Санаан зоргын аян | 84(5Мон)-44 Б 559 Сэрүүн зүүдний амраг / Эссэ, өгүүллэг, жүжиг. | 84(5Мон)-44 Б 559 Сэрүүн зүүдний амраг / Эссэ, өгүүллэг, жүжиг. | 84(5Мон)-44 Б 751 Дотроосоо | 84(5Мон)-44 Б 983 Үнэний хорвоо: Цуврал 3 | 84(5Мон)-44 Б 983 Хорвоогийн өнгө: Боть 2 | 84(5Мон)-44 Б 983 Хорвоогийн өнгө: Боть 2 |
Мянга мянган жилээр -- Түнтүүлэй -- Бөөрөнхий хийгээд Дөрвөлжин -- Би хүсээгүй -- Дотроосоо -- Хэрээний нүдэнд хэн нэгэн буй -- Салалт -- Зүрхэн дундуур цогих бор морьтон -- Бурхан зүг -- Судалт бөмбөлөг -- Өчүүхэн -- Харц -- Гүйгч -- Тийм нэг хоосон байх -- Сайн хүн -- Хайр гэдэг шорвог тоглоом -- Зурагт үзэв -- Миний аав захирал -- Амралт -- Зуслангийн автобус -- Ааваа -- Нүрзэд хаачив
Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай.
Үүр цүүрийн завсраар ингээд суухаар үлгэр туульс, эгэлгүй ертөнц үелзээд ирдгийм. Одоо мөдгүй эртэч хэдэн бялзуухай айдаст нүдээ гялтгануулан ирж, эртний хэлээр нарыг дуудан жиргэх болно. Би тэднээс өхөөрдлийг мэдэрдэг. Өхөөрдөл гэдэг орчлонгийн хамгийн энхрий мэдрэмж байх. Төд удалгүй тэдний дуудсан тэг дугираг хуучин нар шинэхэн гэрлээ цацруулсаар тэнгэрийн хаяанаас мандахад цэв цэнхэр гариг маань цээлхэн хоолойгоор дуулах болно.
Айдсаа гээсэн өнөөх хэдэн бялзуухай нарны цацраг дамжин нисэж одно. Нар угаасаа итгэл найдварыг тзэгч байх.
Моддын навчис салхин сэвшээг хөглеж, мөчир мөчиртөө бүжнэ. Морьд хаа нэг тургилангаа молор эрдэнийн толгой хаялж, балар эртний зүүдэнд умбана. Шүүдэрт шумбасан гоо өвс гэзгээ шувтран жингэнэх болно. Аргалын утаа тэнгэрт суунаглаж, амар амгаланг татлах болно. Айлын бүсгүй ашдыг ерөөж, алтан наранд цацал өргөнө.
Ай даа ... арав арван жилээр айлсаж хоргодмоор ертөнцдөө агь үнэртсэн модон сандал дээр алсыг ширтэж, анирыг анирдан суунам би...