Жаргалтай байхдаа би Зураач Т.Морони ; Англи хэлнээс орч. Ц.Оюумаа ; Ред. Б.Ундрах
Material type:
- 9789997317155
- 88.8
Item type | Current library | Collection | Call number | Copy number | Status | Barcode | |
---|---|---|---|---|---|---|---|
![]() |
1-р салбар Хүүхдийн уншлага | Шинжлэх ухааны - Non Fiction | 88.8 М 734 (Browse shelf(Opens below)) | 6367 | In transit from 1-р салбар to Хотын төв номын сан since 08/21/2025 | 159451 | |
![]() |
1-р салбар Хүүхдийн уншлага | 88.8 М 734 (Browse shelf(Opens below)) | 36168 | Available | 200886 |
Browsing 1-р салбар shelves, Shelving location: Хүүхдийн уншлага Close shelf browser (Hides shelf browser)
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
||
88.8 М 734 Гунигтай үедээ би | 88.8 М 734 Атаархсан үедээ би | 88.8 М 734 Уурласан үедээ би | 88.8 М 734 Жаргалтай байхдаа би | 88.8 М 734 Хайрыг мэдрэх үед би | 88.8 М 734 Сандарч түгшихээрээ би | 88.8 С 901 Сэгсгэр |
Найзтайгаа тоглох, жижиг боловч шинэ зүйл сурах, хүмүүсийн хайр халамжийг мэдрэхдээ хүүхдүүд маш их баярладаг. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ жаргалтай, сэргэлэн цовоо байлгахын тулд хэрхэн тусалдаг вэ?
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Аз жаргал гэдэг өөртөө сэтгэл хангалуун байхаас эхэлнэ. Жаргалтай хүүхдүүд намрын навчис, багваахай цэцэг, хөөцөлдөж тоглох гээд л жижигхэн зүйлсээс ч хөөр баярыг мэдэрч, инээж хөгжилдөх, тоглож наадаж чаддаг. Аав, ээж хоёрынх нь нэг ч болов хүүхдээ тусгайлан анхаарч, хоёулхнаа байх цаг гарган, санаа тавьж, дэмждэг бол хүүхэд эрхэм чухал хүн гэдгээ мэдэрч, эелдэг зөөлөн, нээлттэй, бусдыг ойлгож, хүндэлдэг нэгэн болж өснө.
Жаргалтай хүүхдүүд өөртөө итгэлтэй, тийм ч учраас бэрхшээл саад тохиолдоход даван туулах хүчтэй хүн болж өсдөг ба үүнийхээ ачаар элдэв дэмий айдас, эргэлзээнд авталгүйгээр амьдралд, аливаад нээлттэй хандаж сурдаг.
Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
3+ нас