Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Local cover image
Local cover image
Amazon cover image
Image from Amazon.com
Image from Google Jackets
Image from OpenLibrary

Жаргалтай байхдаа би Зураач Т.Морони ; Англи хэлнээс орч. Ц.Оюумаа ; Ред. Б.Ундрах

By: Material type: TextTextSeries: Мэдрэмжийн цуврал ; Жаргалтай байхдаа биPublication details: УБ Адмон 2019Description: 24 х зураг 20 смISBN:
  • 9789997317155
Subject(s): Other classification:
  • 88.8
Summary: Найзтайгаа тоглох, жижиг боловч шинэ зүйл сурах, хүмүүсийн хайр халамжийг мэдрэхдээ хүүхдүүд маш их баярладаг. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ жаргалтай, сэргэлэн цовоо байлгахын тулд хэрхэн тусалдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Аз жаргал гэдэг өөртөө сэтгэл хангалуун байхаас эхэлнэ. Жаргалтай хүүхдүүд намрын навчис, багваахай цэцэг, хөөцөлдөж тоглох гээд л жижигхэн зүйлсээс ч хөөр баярыг мэдэрч, инээж хөгжилдөх, тоглож наадаж чаддаг. Аав, ээж хоёрынх нь нэг ч болов хүүхдээ тусгайлан анхаарч, хоёулхнаа байх цаг гарган, санаа тавьж, дэмждэг бол хүүхэд эрхэм чухал хүн гэдгээ мэдэрч, эелдэг зөөлөн, нээлттэй, бусдыг ойлгож, хүндэлдэг нэгэн болж өснө. Жаргалтай хүүхдүүд өөртөө итгэлтэй, тийм ч учраас бэрхшээл саад тохиолдоход даван туулах хүчтэй хүн болж өсдөг ба үүнийхээ ачаар элдэв дэмий айдас, эргэлзээнд авталгүйгээр амьдралд, аливаад нээлттэй хандаж сурдаг. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Collection Call number Copy number Status Barcode
Ном - Books Ном - Books 1-р салбар Хүүхдийн уншлага Шинжлэх ухааны - Non Fiction 88.8 М 734 (Browse shelf(Opens below)) 6367 In transit from 1-р салбар to Хотын төв номын сан since 08/21/2025 159451
Ном - Books Ном - Books 1-р салбар Хүүхдийн уншлага 88.8 М 734 (Browse shelf(Opens below)) 36168 Available 200886

Найзтайгаа тоглох, жижиг боловч шинэ зүйл сурах, хүмүүсийн хайр халамжийг мэдрэхдээ хүүхдүүд маш их баярладаг. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ жаргалтай, сэргэлэн цовоо байлгахын тулд хэрхэн тусалдаг вэ?
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Аз жаргал гэдэг өөртөө сэтгэл хангалуун байхаас эхэлнэ. Жаргалтай хүүхдүүд намрын навчис, багваахай цэцэг, хөөцөлдөж тоглох гээд л жижигхэн зүйлсээс ч хөөр баярыг мэдэрч, инээж хөгжилдөх, тоглож наадаж чаддаг. Аав, ээж хоёрынх нь нэг ч болов хүүхдээ тусгайлан анхаарч, хоёулхнаа байх цаг гарган, санаа тавьж, дэмждэг бол хүүхэд эрхэм чухал хүн гэдгээ мэдэрч, эелдэг зөөлөн, нээлттэй, бусдыг ойлгож, хүндэлдэг нэгэн болж өснө.
Жаргалтай хүүхдүүд өөртөө итгэлтэй, тийм ч учраас бэрхшээл саад тохиолдоход даван туулах хүчтэй хүн болж өсдөг ба үүнийхээ ачаар элдэв дэмий айдас, эргэлзээнд авталгүйгээр амьдралд, аливаад нээлттэй хандаж сурдаг.

Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.

3+ нас

Click on an image to view it in the image viewer

Local cover image
Share
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703