Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Local cover image
Local cover image
Amazon cover image
Image from Amazon.com
Image from Google Jackets
Image from OpenLibrary

Хайрыг мэдрэх үед би Англи хэлнээс орч. Б.Дэлгэрмаа ; Ред. А.Даваасүрэн ; Зураач Т.Морони

By: Material type: TextTextSeries: Мэдрэмжийн цуврал ; Хайрыг мэдрэх үед биPublication details: УБ Адмон 2019Description: 22 х зураг 20 смISBN:
  • 9789997317117
Subject(s): Other classification:
  • 88.8
Summary: Хайр гэдэг бол хүүхдийн хувьд нохойгоо халамжлах, тоглоомоо хайрлах зэргээс эхэлнэ. Энэ үед л хүүхдээ хайрлуулах, хайрлахад сургах нь чухал юм. Хүүхэд тань хайрыг мэдэрч, хайраа бусдад илэрхийлэх үед та хэрхэн дэмжиж, тусалдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Хайрлах нь хүүхдэд халуун дулаан, амар тайван, онцгой мэдрэмж төрүүлдэг. Эцэг, эхчүүд заримдаа хүүхдээ дуулгавартай байсных нь төлөө бэлэг сэлт, онцгой ямар нэг зүйл өгөхөө хайраа илэрхийлж байна хэмээн эндүүрдэг. Харин хүүхдүүд үргэлж тантай хамт цагаа өнгөрөөхийг л хүсэж байдаг юм шүү. Хүүхдэдээ өдөр бүр хайраа мэдрүүлэхийн тулд тэднийг тэвэрч, инээмсэглэж, ялангуяа хүнд хэцүү үеүдэд тэвчээртэй хандах нь чухал юм. Завгүй амьдралын хэмнэл дунд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, тэднийг анхаарна гэдэг амаргүй ч үр дүн нь тун гайхалтай байх болно. Өөрийгөө хайрлаж сурснаар хүүхэд өөрийгөө хүндэлж, бусдыг төвөггүй хайрлаж, цаашлаад хорвоо ертөнцийг айдасгүйгээр туулж чадах нэгэн болж төлөвшдөг билээ. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
List(s) this item appears in: Хайрын холбогдолтой номууд
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Collection Call number Copy number Status Barcode
Ном - Books Ном - Books 1-р салбар Хүүхдийн уншлага Шинжлэх ухааны - Non Fiction 88.8 М 734 (Browse shelf(Opens below)) 6368 In transit from 1-р салбар to Хотын төв номын сан since 08/21/2025 159452
Ном - Books Ном - Books 1-р салбар Хүүхдийн уншлага 88.8 М 734 (Browse shelf(Opens below)) 36169 Available 200887

Хайр гэдэг бол хүүхдийн хувьд нохойгоо халамжлах, тоглоомоо хайрлах зэргээс эхэлнэ. Энэ үед л хүүхдээ хайрлуулах, хайрлахад сургах нь чухал юм. Хүүхэд тань хайрыг мэдэрч, хайраа бусдад илэрхийлэх үед та хэрхэн дэмжиж, тусалдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Хайрлах нь хүүхдэд халуун дулаан, амар тайван, онцгой мэдрэмж төрүүлдэг. Эцэг, эхчүүд заримдаа хүүхдээ дуулгавартай байсных нь төлөө бэлэг сэлт, онцгой ямар нэг зүйл өгөхөө хайраа илэрхийлж байна хэмээн эндүүрдэг. Харин хүүхдүүд үргэлж тантай хамт цагаа өнгөрөөхийг л хүсэж байдаг юм шүү. Хүүхдэдээ өдөр бүр хайраа мэдрүүлэхийн тулд тэднийг тэвэрч, инээмсэглэж, ялангуяа хүнд хэцүү үеүдэд тэвчээртэй хандах нь чухал юм. Завгүй амьдралын хэмнэл дунд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, тэднийг анхаарна гэдэг амаргүй ч үр дүн нь тун гайхалтай байх болно. Өөрийгөө хайрлаж сурснаар хүүхэд өөрийгөө хүндэлж, бусдыг төвөггүй хайрлаж, цаашлаад хорвоо ертөнцийг айдасгүйгээр туулж чадах нэгэн болж төлөвшдөг билээ.
Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.

3+ нас

Click on an image to view it in the image viewer

Local cover image
Share
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703