Монгол улсын угсаатны зүй Эрх. С.Бадамхатан, Г.Цэрэнханд
Material type:
- 9789996207853 боть 1.
- 9789996207860 боть 2.
- 9789996207877 боть 3.
- 63.5(5Мон)
Item type | Current library | Call number | Copy number | Status | Notes | Barcode | |
---|---|---|---|---|---|---|---|
![]() |
3-р салбар Уншлагын танхим | 63.5(5Мон) М-692 vol.1. (Browse shelf(Opens below)) | 25779 | Available | 401586 | ||
![]() |
3-р салбар Уншлагын танхим | 63.5(5Мон) М-692 vol.2. (Browse shelf(Opens below)) | 25780 | Available | 401587 | ||
![]() |
3-р салбар Уншлагын танхим | 63.5(5Мон) М-692 vol.3. (Browse shelf(Opens below)) | 25781 | Available | 401588 | ||
![]() |
4-р салбар Уншлагын танхим | 63.5(5Мон)М-692 vol.1. (Browse shelf(Opens below)) | 21031 | Available | 501743 | ||
![]() |
4-р салбар Уншлагын танхим | 63.5(5Мон)М-692 vol.2. (Browse shelf(Opens below)) | 21032 | Available | 501744 | ||
![]() |
4-р салбар Уншлагын танхим | 63.5(5Мон) М-692 vol.3. (Browse shelf(Opens below)) | 21033 | Available | 501745 | ||
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой Б - танхим | 63.5(5Мон) М 692 vol. 3. (Browse shelf(Opens below)) | 60264 | Available | Гэрээр олгохгүй | 160464 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой Б - танхим | 63.5(5Мон) М 692 vol.2 (Browse shelf(Opens below)) | 59582 | Available | Гэрээр олгохгүй | 153812 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой Б - танхим | 63.5(5Мон) М-692 vol.1. (Browse shelf(Opens below)) | 57851 | Available | Гэрээр олгохгүй | 152081 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой Б - танхим | 63.5(5Мон) М-692 vol.2. (Browse shelf(Opens below)) | 57852 | Available | Гэрээр олгохгүй | 152082 | |
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой Б - танхим | 63.5(5Мон) М-692 vol.3. (Browse shelf(Opens below)) | 57853 | Available | Гэрээр олгохгүй | 152083 |
Монгол улсын ШУА-ын Түүхийн хүрээлэнгээс дахин хэвлүүлсэн “Монгол улсын угсаатны зүй” цуврал бүтээлд монгол угсаатан бүрэлдсэн ба монгол улсад амьдарч буй 10 гаруй угсаатны бүлэг буюу ястны гарал үүсэл, нутагшил, аж ахуй зэргээс улбаатай нутгийн онцлогт зохицон төлөвшсөн биет болон биет бус соёлын талаар бичжээ. Энэхүү гурван боть бол монголчуудын угсаа соёлыг нэгтгэн дүгнэсэн анхны судалгаа бөгөөд олон мянган жилийн түүхэн уламжлалтай, дахин давтагдашгүй өвөрмөц соёл ахуй ялангуяа байгаль орчинтойгоо зохицон амьдрах эерэг харилцаанаас үүдэлтэй монголчуудын сэтгэлгээ, итгэл бишрэл, ёс заншил, мэдлэг ухаан болон байгаль эхээ дээдлэх зэргээрээ бусад ард түмний соёлоос ялгагдаж, үүгээрээ хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр нь тодорхойлогддог болохыг өгүүлжээ. Монгол нүүдэлчдийн аж байдал, ахуй амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хэв заншил, өв уламжлалын тухайд түлхүү анхаарч, холбогдох эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах чиглэлийг баримталснаа тэмдэглэхийн зэрэгцээгээр монголчууд төдийгүй гадаадын судлаачдад монгол угсаатны соёлын үнэ цэнийг зөв ойлгуулж, Монгол улсыг сурталчлан таниулахад чухал хэрэгсэл мөн гэж үзэж байна. Ялангуяа, залуу үед эх орноороо, өвөг дээдсээрээ, өв соёлоороо бахархах үзэл бодлыг төлөвшүүлэх болон өөрийн өвөрмөц ёс заншлаа олж мэдэхэд энэ бүтээл зохих нөлөө үзүүлэх болно. I ботид ( Халхын угсаатны зүй, XIX-XX зууны зааг үе) халхуудын угсаа гарвал түүх, тухайн түүхэн цаг үеийн халхуудын угсаатны байдал, аж ахуй, эдийн болон оюуны соёлын талаар дэлгэрэнгүй тайлбар, фото болон гар зургийн баялаг сан хөмрөг багтжээ.
"Монгол, Түрэг, Хамниган овогтны угсаатны зүй XIX-XX зууны зааг үе" хэмээх 3 дахь ботид манай орны монгол, түрэг, түнгүс угсааны Буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Хотон, Тува цаатан, Тува малчин, Хамниган зэрэг ястан болон угсаатны бичил бүлгүүд хамрагдан нэгэн цогц судалгаа болон орсон юм.
“Монголын угсаатны зүй” гурван боть номтой танилцсанаар монгол нутагт амьдарч буй ястан угсаатнууд тэдгээрийн тус бүрийн онцлогийн талаар цоо шинэ хуудсыг нээн, өөрсдийн угсаа гарвал түүхийг илүү өргөн хүрээнд цогцоор нь харж даяаршин буй өнөө үед өөрсдийн уламжлалт соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, гадны аялагч жуулчдад таниулан сурталчлах бүрэн чадвартай болно.