Ажлын явцад үндэслэн ахисан түвшний сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр боловсруулах нь /
74.5 / Ш 830
Шпёттл, Г.
Ажлын явцад үндэслэн ахисан түвшний сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр боловсруулах нь / / Орчуулагч: Ц. Одонтуяа ; Редактор: Д. Алтанцэцэг 197 хуудастай : .- 9789919020019 :
Ном зүй (хуудас 187-192)
Монгол улсад анх удаа магистрын түвшинд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (МБС)-ын багш бэлтгэх “МБС-ын багш” хөтөлбөрийг 2022 оны 3-р сараас Техник технологийн дээд сургуулийг (ТТДС) түшиглэн хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хөтөлбөр нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны даалгавраар GIZ-ийн 2019 – 2023 оны хооронд хэрэгжүүлсэн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн онцлох нэгэн үр дүн байсан ба одоог хүртэл тогтвортой үргэлжилж байгаа амжилттай хөтөлбөр юм.
Хөтөлбөрийг анхлан санаачлахаас эхлүүлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжихээс гадна, төслийн хүрээнд түшиц сургуулийг дэмжиж, магистрын хөтөлбөрт тусгайлан зориулсан “Номын сан” бүрдүүлэхэд анхааран ажилласан. Энэ хүрээнд Монгол болон гадаад хэл дээрх МБС, судалгааны чиглэлийн номыг худалдан авах, хичээл тус бүрд зориулсан гарын авлага боловсруулах, МБС-ын судалгааны салбар дахь олон улсад нэр хүндтэй эрдэмтдийн туурвисан дараах номыг албан ёсны эрхтэйгээр Монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн байна.
Монгол Кирил