Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Би цуврал алуурчин биш /



84(7АНУ)-44 / В 278

Веллс, Дан

Би цуврал алуурчин биш / I am not a serial killer / Номын гадар шил дээр монгол бичгээр: Би цуврал алуурчин биш / Англи хэлнээс хөрвүүлсэн: Т. Долгор - Нэмэн засварласан хоёрдугаар цаасан хэвлэл 353 хуудастай : .- 9789919986926 :

Ном уншингаа англи хэлээ сайжруулмаар байна уу?
Англи-Монгол хос хэлээр уран зохиолын ном унших боломжийг “Би цуврал алуурчин биш” ном танд олгож байна.

Хүүгийнхээ бусдаас өөр байдлыг хүлээн зөвшөөрөх, ойлгохыг хичээдэг, эсвэл ер нь л бусад шиг огт ойлгодоггүй ээжтэйгээ хамт амьдардаг Жон гэх өсвөр насны хүү нэг аюултай зан авиртай гэдгээ мэднэ. Тиймээс өөртөө зориулан, өөртөө болон бусдад хор хүргэхээсээ сэргийлэх дүрмүүд зохиожээ. Жон цуврал алуурчдын тухай донтон судалдаг. Эцэст нь түүнд цуврал алуурчинтай, мангастай, өөртэйгөө тулалдах хэрэг гарна. Харин та хэн нь цуврал алуурчин, мангас, эсвэл Жон өөрөө болохыг, дүрмүүдээ зөрчвөл юу тохиолдохыг Жонтой хамт олж мэдэхийн тулд энэ номыг уншиж дуусгах хэрэгтэй. Англи хэлийг үгээр нь биш өгүүлбэрээр нь цээжилж, ном уншингаа англи хэлээ сайжруулмаар байвал таны хэрэгцээнд яг тохирно. Бас зүгээр л айхын тулд уншиж ч болно.
Аль ч шалтгаан нь байлаа гэсэн та адал явдалд нь шимтэж уншингаа англи хэлээ сайжруулахын хажуугаар өсвөр насны хүүхдийг томчууд ойлгох, өсвөр насны хүүхдүүдэд өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах чадвар ямар их хэрэгтэйг ухаарах нь дамжиггүй.




Монгол Кирил
Англи Латин
Уйгаржин монгол бичиг
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703