Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Модон сахалт



84(5Мон)-44 / Б 153

Бадамжав Н.

Модон сахалт / Зохиолч. Н. Бадамжав ; Редактор. Ч. Дагмидмаа - Улаанбаатар .: [Хэвлэлийн газар тодорхойгүй] , 2021 .- 208 хуудастай ; .- 0.00 :

Хавар -- Зун -- Намар -- Өвөл /

Охид, хөвгүүдийн шилжилтийн насны өөрчлөлт гэдэг ихэнхийнх нь хувьд хожим ямар хүн болох төлөвшлийг тодорхойлж өгдөг. Энэ шилжилтийн онцлог нь охидоос илүү хөвгүүдэд хурц илэрдэг. Тэр илэрлийг Арсуны могойн яр, түүнтэй учирсан увайгүй бүсгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эр эм, ямар ч хүний сэтгэл зүйд гүнзгий үлддэг шарх, бүсгүйчүүдэд болон ээждээ хандах хандлагын өөрчлөлтөөс харж болно. Энэ бол эрэгтэй хүүхдийн дууны өнгө бүдүүрэх, суганд нь үс ургах, сахал цухуйхаас арай өөр илэрхийлэл.

Насан туршдаа хүсэмжлэн таашаах ад шингэсэн сэрэл мэдрэмжээ анх харгис хатуу, уян зөөлөн аль ч байдлаар амссан байлаа гэсэн эмэгтэй, эрэгтэй ямар ч хүний хувьд нэг их таатай санагддаггүй. Цоо шинэ, хэн нэгэнтэй хуваалцахын аргагүй цочролд ордгийг хэдхэн өгүүлбэрээр зураглаж чаджээ. Арсуны хувьд энэ цочрол хувь заяанд нь таатай нөлөөлөөгүй нь романы үйл явдлын туршид илэрнэ. Өсвөр насны хөвгүүдийн жаргал, зовлонг эцэг л мэднэ. Охидынхыг эх л мэднэ. Эх хүн хүүгээ ойлгохыг хэчнээн их хүсэж, хэдэн шөнөөр ч нойргүй шаналсан нэмэргүй. Хувь заяанд нь залбираад бурханд даатгаад, мөрөөр нь орхихоос өөр аргагүй гэдгийг тун тодорхой товчхон гаргажээ.


Монгол (Кирил)
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703