Дижитал минимализм
88.53 / Н 897
Ньюпорт, Кэл
Дижитал минимализм Дуу чимээ, сатаарах зүйл ихтэй хорвоо ертөнцөөс эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг хайж олох нь / Зохиогч. К. Ньюпорт ; Орчуулсан. Э. Саруул, У. Хулан ; Ерөнхий редактор. Г. Лхамсүрэн, Г. Алтантуяа ; Эх бэлтгэсэн. Ц. Ганцэцэг - Улаанбаатар .: "Мөнхийн Үсэг" ХХК , 2020 .- 240 хуудастай ; .- 9789919968434 :
Хүч тэнцвэргүй тулаан -- Дижитал минимализм -- Дижитал ертөнцийг эмхэлж цэгцлэх нь -- Цагийг ганцаараа өнгөрөөх нь -- Лайк бүү дар -- Чөлөөт цагаа зөв өнгөрөөх нь -- Анхаарлын төлөөх тэмцэл /
Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаараа мэдэх нь “Дижитал минимализм" юм. Энэ бол өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр.
Үнэндээ технологи сайн ч биш, муу ч биш. Технологийг хэрхэн тодорхойлох нь таны хэрэглээнээс хамаарна. Та технологийг өөрийн зорилго, үнэ цэнээ дэмжихээр ашиглаж байна уу, эсвэл өөрөө үүнд ашиглуулж цагаа үрж байна уу гэдэгт гол учир бий. Энэ номд бүхий л арга, дасгалууд багтсан.
Дижитал минимализм ном нь замбараагүй их мэдээлэл, дуу чимээгээр дүүрсэн энэ ертөнцөд хэрхэн өөрийн хэрэглээг хамгийн зохистой, минимал түвшинд хүргэж амьдралдаа анхаарлаа хандуулан амжилттай ажиллаж, жаргалтай амьдрах алхмыг зааж чадах ном юм.
Монгол (Кирил)
Тус ном нь өдгөө 25 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд New York Times, Wall Street Journal, Publishers weekly, USA today-ын бестселлер болсон, 2019 онд Амазоны шилдэг номуудын нэгээр шалгарсан олон улсын бестселлер бүтээл юм.