Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Чамд хэн итгэх юм бэ?: Дэвтэр 2: Харь хэлээр яригсад



84(5Мон)-44 / S 19

Samson, Todko /Мягмартогтох, Түмэн-Өлзийгийн/

Чамд хэн итгэх юм бэ?: Дэвтэр 2: Харь хэлээр яригсад Роман / Ер. ред. Б. Номинчимэд - 6 - УБ .: Соёмбо принтинг ХХК , 2020 .- 511 х .- 9789997849250 :

Шинэ залуу зохиолч, яруу найрагч Т.Мягмартогтох буюу Todko Samson-ны Чамд хэн итгэх юм бэ? гурамсан романы дэд дэвтэр болох “Харь хэлээр яригсад” гэх энэхүү бүтээлд Дэлхийн II дайны үед япончууд бактерлогийн зэвсэг үйлдвэрлэх, түүнийгээ олзлогдогсод дээр хэрхэн харгис хэрцгийгээр туршиж байгаа талаар өгүүлэх бөгөөд тухайн үед туршигдаж байсан хорлон сүйтгэх үйл ажиллагааны туршилтууд өнөөгийн бидний цаг үед хэрхэн биелэлээ олж байгаа талаар нүдэнд харагдаж, сэтгэл шимширтэл үгүйлжээ. Мөн энэ сэдэвтэй холбоотойгоор хүний эд эрхтний наймаа, биеэ үнэлэлт, шорон гяндангийн амьдралын талаар өгүүлэх бөгөөд нөгөө талаас энэхүү хэргийн учрыг олохоор оролдож буй эртэмтэд болон олон улсын байгууллагын ажилчдын хүний эрхийг дээдлэх сэтгэлийг ч мөн тодорхой харуулж өгчээ.
Түүнчлэн “Вангийн нулимс”-ын гол дүрийн баатрууд энэхүү романы үйл явдалд тодорхой сэжмээр холбогдон дурдагдаж, зарим үйл явдалд оролцож байгаа нь гурамсан роман гэж байгаагийн гол учиг холбоо нь болой.
Бас нэг дурдах ёстой онцлог нь тухайн цаг үе, үйл явдалтай холбоотой түүхийг он цагийн дэс дараалалтайгаар дэлгэрэнгүй өгүүлж өгсөн нь дайны талаарх өнгөцхөн ойлголтод минь нэгэн өөр өнцөг нэмж өгсөн гэдгээрээ өгөөжтэй байлаа.
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703