Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Local cover image
Local cover image
Amazon cover image
Image from Amazon.com
Image from Google Jackets
Image from OpenLibrary

Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид Орч. Л. Саруултөгс ; Ред. Б. Сувддулам

By: Material type: TextTextPublication details: УБ Адмон принт 2016Description: 238 х 18 смISBN:
  • 9789997313416
Subject(s): DDC classification:
  • 158 М 26
Other classification:
  • 87.815
Contents:
Хэчнээн цэгцлээд ч цэгцрэхгүй байгаагийн учир юу вэ? -- Эхлээд хаяж дуусгая -- Эд юмсаа төрөлжүүлж эмхлэх -- Амьдралыг гэрэлтүүлэх сэтгэл хөдөлгөм хурааж эмхлэх арга -- Амьдралыг үлгэрийн мэт өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид
Awards:
  • NEWYORK TIMES сонины №1 бестселлер
Summary: Мари Кондо хэмээх япон эмэгтэйн бичсэн энэхүү ном нь эмх цэгц гэж юуг хэлэх вэ? Хэрхэн эмх цэгцтэй амьдарч сурах вэ? Бидний өдөр тутамдаа хийдэг угаалга, цэвэрлэгээ эмх цэгц мөн үү? гэх мэт олон асуултад жишээ баримтаар баяжуулан дэлгэрэнгүй хариултыг өгч чаджээ. Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, анзаардаггүй тэдгээр асуудлыг энд дэлгэн харуулж, шийдэх арга замыг нэг бүрчлэн тусгаснаараа тун онцлог, олон мянган хувь борлогдсон бүтээл болсон юм. Их ажлын дараа ядарч сульдсан хүн гэртээ ирэхэд өглөө тайлаад шидсэн хувцас хунар энд тэндгүй хөглөрч, угаагаагүй аяга таваг ширээн дээр овоорч, ноолорч навсайн, ундуй сундуй болсон бүгчим агаартай бүүдгэр орчин өөдөөс тань угтвал яах вэ? Мэдээж таатай байхгүй. Ядарч сульдсан бие тань улам сулбайж, уур уцаартай болно. Эсрэгээрээ, анхилуун үнэр хамар сэнгэнүүлж, шил толь шиг гялалзсан цэвэр цэмцгэр гэр орон угтвал яах вэ? Мэдээж таатай байна. Ядарч сульдсан бие тань сэргэж, сэтгэл санаа тань тайвширч амарна. Гэвч өдөр бүр цэвэр цэмцгэр гэр орон угтдаг бил үү? Бидний ихэнх нь амралтын өдрүүдэд гэр орноо гараа гарган цэвэрлэж, цэгцэлдэг ч нэг л мэдэхэд эргээд хөглөрчихсөн байдаг шүү дээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй айл өдөр бүр цэвэр цэмцгэр байна гэдэг боломжгүй. Гэхдээ хүлээгээрэй. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр үргэлж цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй амьдрах боломж ч бас байдаг аж. Үүнийг Мари Кондо хэмээх эмх цэгцийн мэргэжилтэн бүсгүй өөрийн болоод үйлчлүүлэгчдийнхээ амьдралын туршлагаар батлан харуулжээ. Гагцхүү зөв арга барилаар эмхэлж цэгцлэх хэрэгтэй гэнэ. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоороо дамжуулан “гэр болон албан тасалгаагаа дахин хэзээ ч хөглөрөхгүй байхаар нэг л удаа цэгцлэх арга”-ыг танилцуулжээ. Мари Кондо номдоо “Юун түрүүнд хэрэгцээгүй зүйлсээ хаях хэрэгтэй. Түүний дараа нэг дор, богино хугацаанд, бүрэн гүйцэд эмхлэн цэгцлээрэй. Энэ бүгдийг зөв арга барил, зөв дэс дарааллаар хийж гүйцэтгэвэл таны гэр орон дахин хэзээ ч хөглөрөхгүй” гэсэн байна. Таван настайгаасаа эхлэн эмхэлж цэгцлэх ажилд шимтэн дурлаж, энэ талаар уншиж судлан, төрөл бүрийн арга барил туршиж үзсэний үндсэн дээр боловсруулсан түүний арга барилыг хэрэгжүүлээд эмх цэгцтэй болж, гайхамшигтай гэмээр ид шидийг амьдралдаа бий болгосон хүмүүс Японд төдийгүй дэлхий даяар олон болжээ. Уг номыг уншаад, арга барилыг нь хэрэгжүүлэн, олон гайхамшигтай үр дүнд хүрснийг өгүүлэхэд таатай байна. Номоо уншиж байх хугацаандаа та гэр орноо эмхэлж цэгцлэх хүсэлд эрхгүй автана гэдгийг, тэгээд ид шид мэт гайхамшигтай үр дүнд хүрнэ гэдгийг итгэлтэй хэлэх байна.
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Copy number Status Barcode
Ном - Books Ном - Books 3-р салбар Уншлагын танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 27099 Available 402907
Ном - Books Ном - Books 3-р салбар Уншлагын танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 27100 Available 402908
Ном - Books Ном - Books 4-р салбар Хүүхдийн уншлага 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 13773 Available 505380
Ном - Books Ном - Books 4-р салбар Хүүхдийн уншлага 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 13774 Available 505381
Ном - Books Ном - Books 4-р салбар Уншлагын танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 22173 Available 502885
Ном - Books Ном - Books 4-р салбар Уншлагын танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 22174 Available 502886
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Фонд 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 86901 Available 170376
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Фонд 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 86902 Available 170377
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 63028 Available 163228
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 63029 Available 163229
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 63030 Available 163230
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 63031 Available 163231
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Фонд 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 86425 Available 156940
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 60797 Available 160997
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 60798 Available 160998
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.815 К 642 (Browse shelf(Opens below)) 60799 Available 160999

Хэчнээн цэгцлээд ч цэгцрэхгүй байгаагийн учир юу вэ? -- Эхлээд хаяж дуусгая -- Эд юмсаа төрөлжүүлж эмхлэх -- Амьдралыг гэрэлтүүлэх сэтгэл хөдөлгөм хурааж эмхлэх арга -- Амьдралыг үлгэрийн мэт өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид

Мари Кондо хэмээх япон эмэгтэйн бичсэн энэхүү ном нь эмх цэгц гэж юуг хэлэх вэ? Хэрхэн эмх цэгцтэй амьдарч сурах вэ? Бидний өдөр тутамдаа хийдэг угаалга, цэвэрлэгээ эмх цэгц мөн үү? гэх мэт олон асуултад жишээ баримтаар баяжуулан дэлгэрэнгүй хариултыг өгч чаджээ.
Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, анзаардаггүй тэдгээр асуудлыг энд дэлгэн харуулж, шийдэх арга замыг нэг бүрчлэн тусгаснаараа тун онцлог, олон мянган хувь борлогдсон бүтээл болсон юм.

Их ажлын дараа ядарч сульдсан хүн гэртээ ирэхэд өглөө тайлаад шидсэн хувцас хунар энд тэндгүй хөглөрч, угаагаагүй аяга таваг ширээн дээр овоорч, ноолорч навсайн, ундуй сундуй болсон бүгчим агаартай бүүдгэр орчин өөдөөс тань угтвал яах вэ? Мэдээж таатай байхгүй. Ядарч сульдсан бие тань улам сулбайж, уур уцаартай болно. Эсрэгээрээ, анхилуун үнэр хамар сэнгэнүүлж, шил толь шиг гялалзсан цэвэр цэмцгэр гэр орон угтвал яах вэ? Мэдээж таатай байна. Ядарч сульдсан бие тань сэргэж, сэтгэл санаа тань тайвширч амарна. Гэвч өдөр бүр цэвэр цэмцгэр гэр орон угтдаг бил үү? Бидний ихэнх нь амралтын өдрүүдэд гэр орноо гараа гарган цэвэрлэж, цэгцэлдэг ч нэг л мэдэхэд эргээд хөглөрчихсөн байдаг шүү дээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй айл өдөр бүр цэвэр цэмцгэр байна гэдэг боломжгүй.

Гэхдээ хүлээгээрэй. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр үргэлж цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй амьдрах боломж ч бас байдаг аж. Үүнийг Мари Кондо хэмээх эмх цэгцийн мэргэжилтэн бүсгүй өөрийн болоод үйлчлүүлэгчдийнхээ амьдралын туршлагаар батлан харуулжээ. Гагцхүү зөв арга барилаар эмхэлж цэгцлэх хэрэгтэй гэнэ. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоороо дамжуулан “гэр болон албан тасалгаагаа дахин хэзээ ч хөглөрөхгүй байхаар нэг л удаа цэгцлэх арга”-ыг танилцуулжээ. Мари Кондо номдоо “Юун түрүүнд хэрэгцээгүй зүйлсээ хаях хэрэгтэй. Түүний дараа нэг дор, богино хугацаанд, бүрэн гүйцэд эмхлэн цэгцлээрэй. Энэ бүгдийг зөв арга барил, зөв дэс дарааллаар хийж гүйцэтгэвэл таны гэр орон дахин хэзээ ч хөглөрөхгүй” гэсэн байна.

Таван настайгаасаа эхлэн эмхэлж цэгцлэх ажилд шимтэн дурлаж, энэ талаар уншиж судлан, төрөл бүрийн арга барил туршиж үзсэний үндсэн дээр боловсруулсан түүний арга барилыг хэрэгжүүлээд эмх цэгцтэй болж, гайхамшигтай гэмээр ид шидийг амьдралдаа бий болгосон хүмүүс Японд төдийгүй дэлхий даяар олон болжээ. Уг номыг уншаад, арга барилыг нь хэрэгжүүлэн, олон гайхамшигтай үр дүнд хүрснийг өгүүлэхэд таатай байна. Номоо уншиж байх хугацаандаа та гэр орноо эмхэлж цэгцлэх хүсэлд эрхгүй автана гэдгийг, тэгээд ид шид мэт гайхамшигтай үр дүнд хүрнэ гэдгийг итгэлтэй хэлэх байна.

NEWYORK TIMES сонины №1 бестселлер

Click on an image to view it in the image viewer

Local cover image
Share
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703