Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Your search returned 2 results. Subscribe to this search

|
1. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол 2 by Жанцан, Суурийн Publication: УБ Ангараг технологи ХХК 2014 . 456 х. , "Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн онол" /гэмт хэргийн сургаал/ номын шууд үргэлжлэл, зохиогчийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн болох энэхүү бүтээлд ялын тухай эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний нийгэм-эрх зүйн эх сурвалж, гэмт хэрэг ба ялын харьцаа, ялын тухай гүн ухаан, эрх зүй, шашны номлол, ялын тухай эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал, шинэчлэлийн асуудлууд, төрийн албадлагын онцгой арга хэмжээ болох эрүүгийн хариуцлага, ялын ойлголт, үндсэн шинж, зорилго, төрөл, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ, ял оногдуулах зарчим, үндэслэл, журам, эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх төрөл, үндэслэл, журам, ялтай байдлын онол практик, гадаадын зарим орны эрүүгийн эрх зүй дэх ялын ойлголт, зорилго, төрөл, ял оногдуулах болон ялаас чөлөөлөх онцлог зэрэг асуудлыг авч үзэхдээ ялын тухай хэм хэмжээг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагааны практикт хэрэглэж ирсэн байдлын талаарх судалгааны үр дүн, өөрийн орны болон гадаадын эрдэмтэн, судлаачдын онолын зохиол,бүтээл, гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомжийн харьцуулалтыг өргөн ашигласан байна. 25 см Date: 2014 Availability: Items available: Хотын төв номын сан (2), Хотын төв номын сан (5), 1-р салбар (2), 2-р салбар (2), 3-р салбар (2), 4-р салбар (2),

2. Монгол Улсын эрүүгийн эрх зүй by Жанцан С. Publication: УБ Ангараг технологи ХХК 2012 . 802 х , Зохиогч бүтээлдээ гэмт хэрэг, ялтай холбоотой онол, практикийн асуудлуудыг болон тодорхой төрлийн гэмт хэргүүдийн үндсэн бүрэлдэхүүний объектив болон субъектив шинж, ял хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөл байдлууд, тодорхой гэмт хэрэг бүр бусад төсөөтэй гэмт хэргүүдтэй хэрхэн харьцах, тэдгээрийг ялган зүйлчлэх асуудлыг тал бүрээс нь иж бүрэн авч үзэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд, холбогдох салбар хуулиуд, тэдгээрт нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад актууд, тодорхой эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрүүд, эрдэмтэд, судлаачдын бүтээл, Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбаруудыг өргөн ашигласан тул сурах бичгээс өргөн агууламжтай сургалтын гарын авлага болсон байна. Номын хавсралтад а) эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн зарим хэм хэмжээний онолын тайлбар, тусгай ангийн тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар товч тайлбар тус тус хийсэн, б) ном зүйг Эрүүгийн хуулийн Ерөнхий ба Тусгай ангийн бүлэг тус бүрээр авч үзсэн, в) гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай шууд холбоотой Олон улсын гэрээ, конвенциудын заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх тухай Улсын Дээд шүүхийн тогтоол, тодорхой гэмт хэрэгт холбогдох гэрээ, конвенциудын жагсаалтыг тусгасан нь бүтээлийн шинэлэг тал, онол-практикийн өндөр ач холбогдлыг илэрхийлж байна. 14 см Date: 2012 Availability: Items available: Хотын төв номын сан (2), Хотын төв номын сан (5), 1-р салбар (2), 2-р салбар (2), 3-р салбар (2), 4-р салбар (2),

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703