Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Your search returned 4 results. Subscribe to this search

|
1. Монгол бэлгэдэл зүй 1. Тооны бэлгэдэл зүй by Дулам С. Publication: УБ Бит пресс ХХК. 2011 . 294 х , Уламжлалт соёл сэтгэлгээнд тоо бол юм, үзэгдэл, үйл явдлын үнэн мөнийг хүрэлцэн ойлгох ер бишийн гайхалтай учир холбогдолтой зүйл байдаг. Тоо болгон бэлгэдлийн давтагдашгүй бодгаль бэлгэ чанартай хийгээд тэдний энэхүү үнэ цэнийг тооны ухаан бус, бэлгэдэл зүйн ухаан л гарган илэрхийлж чадна. Уг бүтээлд монгол тооны бэлгэдлийг аман зохиол, уран зохиолын сонгодог эх сурвалжууд дээр тодорхой авч үзсэн болно. 21 см Date: 2011 Availability: Items available: Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (3), 1-р салбар (1),

2. Монгол бэлгэдэл зүй 2. Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй by Дулам С. Publication: УБ Битпресс ХХК 2007 . 316 х , Өнгөөр бэлгэдэх ёсны утга зүйн түвшинг аваад үзвэл байгалийн юм үзэгдлийн өнгийг тэмдэглэхээс эхлээд тэдгээрийн бүтвэр махбодын өнгийг нэрлэх, орон зай, зүг чигийг заах (сансрын бэлгэдэл), язгуур давхарга, үндэстэн угсаатныг ялгах, ёс зүйн болон хийсвэр ойлголтыг бэлгэдэх мэтчилэнгээр хэд дахин салбарлаж, нарийсан гүнзгийрсэн гэлтэй. Монголчууд тэнгэрийг өнгөөр төлөөлүүлж "хөхрөгч","хөхөлзөгч" гэж нэрлэдэг байхад ногоог ногоон өнгөтэй нь, шороог шар өнгөтэй нь тус тус адилтган нэрлэдэг. Номын "Зүг чигийн бэлгэдэл зүй" хэсэгт орон зайн тухай шинжлэх ухааны үзэл ойлголтод үл хамаарах, уран сайхны, домог туурвилын, шүтлэг мөргөлийн юмуу бэлгэдлийн орон зай, түүний нийтэд илэрхий хэд хэдэн хэмжээсийг авч үзсэн байна. 21 см Date: 2007 Availability: Items available: Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (3), 1-р салбар (1),

3. Монгол бэлгэдэл зүй 4. Зүүд, зөн совингийн бэлгэдэл зүй, Цагийн бэлгэдэл зүй by Дулам С. Publication: УБ Бит пресс ХХК 2011 . 233 х , Уг судалгааны бүтээлд зүүд, зөн совингийн бэлгэдлийг судлах эх хэрэглэхүүн болгон монгол үлгэр, домог, туульс, оньсого, зүйр цэцэн үг, ардын дуу зэрэг аман зохиолын олон төрөл зүйлс болон түүх, уран зохиолын дурсгалууд дахь зүүд, түүний тайлал зэргийг ашигласнаас гадна голдуу гар бичмэлээр уламжилсан зүүд тайллын судруудыг иш үндэс болгосон байна. Зүүд, зөн совингийн бэлгэдлийн тухай өгүүлэхдээ түүний сэтгэл зүйн болон физиологийн тал, шинжлэх ухааны хүчин үүтгэлийг үл хөндөн зөвхөн монгол ардын билиг, утга соёлд ямар байр суурь эзэлж уран сайхан гоо зүйн болон бэлгэдэл зүйг ямар тогтолцоо үүсгэн бүтээж байгааг голчлон авч үзжээ. 21 см Date: 2011 Availability: Items available: Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (3), 3-р салбар (2),

4. Чингис хааны төрийн бэлгэдэл 1 by Дулам С. Publication: УБ Битпресс ХХК 2014 . 294 х , Монголчуудын бэлгэдэх сэтгэлгээний өвөрмөц онцлогоос хамаараад бэлгэдлийн соёлын хувьд гүн эртний өв уламжлалтай бөгөөд анх үүсч хөгжсөн цагаасаа өдгөө хүртэл олон зүйлээр хувирч өөрчлөгджээ. Төр ёсны болоод гэр ёсны аливаа үйлийг сайн ерөөл бэлгэгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэр дундаа Чингис хааны байгуулсан Их Монгол улсын хаант төрийн үед өмнөх олон үе зууны бэлгэдлийн соёлоо улам боловсруулан хэрэглэж, монгол төрийн гол гол бэлгэдлийг батлан зохиосон байна. Эдгээрийн олонхи нь Чингис хаанаас ч өмнө Хүннү гүрний үеэс эхлүүлэн Хамаг Монголын хаадаар дамжуулан ирсэн зүйлс боловч Чингис хаан, түүний залгамжлагчдын үед монгол төрийн эрхэмжтэй (статус) болсон эрхэм бэлгэдлүүд болно. Үүний тодорхой нэгэн жишээ бол Монгол хаант төрийн есөн их бэлгэ билээ. 21 см Date: 2014 Availability: Items available: Хотын төв номын сан (1),

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115700, 70116809 | Факс:+976-70115703