Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Your search returned 3 results. Subscribe to this search

|
1. Хэний ч мэдэхгүй МАО by Чан Юн Publication: УБ Мөнхийн үсэг ХХК 2005 . дэвт.1 496 х | дэвт.2 535 х , Мао Зэдун бол зөвхөн үзэл суртлаар өвчилсөн, идеалист хэнээтэн биш байв. 1920-оод онд Сталинтай тогтоосон нягт бөгөөд адармаатай харилцаа нь түүнийг эцсийн бүлэгт эрх мэдлийн өндөрлөгт аваачижээ...Тэрээр гоминданчуудыг дарах нэг боломж гэж үзэн түрэмгийлэгч-япончуудыг найр тавин угтан авч, хуйвалдах, хор найруулах, айлган сүрдүүлэх зэрэг зүсэн зүйлийн арга хэрэглэж улс төрийн замаа зассан юм... 1949 онд эх газрын Хятадыг өөрийн болгосон Маогийн дараагийн зорилго-дэлхийд ноёрхох байв. Тэрээр эр мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд 38 сая хүнийг өлсгөлөнгөөр үхүүлсэн нь хүн төрөлхөтний түүхэнд ховорхон тохиолдсон их гамшиг байлаа... Маогийн засаглалын жилүүдэд-энхийн цагт 70 сая хятад хүн амь насаа алдсан юм. Олон жилийн ултай судалгаа, Маогийн ойрын хүрээллийнхэн болоод түүнтэй амьдрал, хувь заяагаараа холбогдож, уулзаж учирч явсан, өнгөрсөн түүхийн амьд гэрч бүхэнтэй хийсэн ярилцлага сэлтэд тулгуурлан бичсэн энэхүү бүтээл бол Мао Зэдуны тухай урьд өмнө нь хэвлэгдэж байсан номуудаас хэт хэтийдсэн, хамгийн шилдэг нь юм. Хүмүүсийн мэддэггүй олон гайхамаар баримтуудыг сөхөн тавьсан эль ном уншигчдад Мао Зэдуны тухай нэлээд өөр төсөөлөл өгөх нь дамжиггүй. Шинжлэх ухаанч судалгааг "Зэрлэг хунгууд"-ын хүүрнэлийн хэв маягтай хослуулан энэхүү намтар бол нийтээр нь хоморголох, нэлэнхүйд нь айдас хүйдэст автуулах замаар эрх мэдлийг хэрхэн өөртөө төвлөрүүлсэн тухай түүх юм. Түүний хядлагад эхлээд тариачид, дараа нь сэхээтнүүд, эцэст нь хамгийн ойрын хүрээллийнхэн нь өртсөн билээ. Та эл номыг унших явцдаа Маогийн ордны сүүдэр хүүшилсэн харанхуй өрөөнүүд рүү нэвтэрч, хүний нүднээс далд, хөшигний цаана болж өнгөрсөн хачин, сонин нууцлаг явдлуудыг "хажуугаас нь" ажиглах болно. Маогийн зан авирын онцлог хийгээд эхнэр, хүүхэд, цаашлаад нууц амрагуудтайгаа хэрхэн ёс бус харьцаж байсан тухай баримтыг энэхүү бүтээл анх удаа нийтэд дэлгэж байна. "Хэний ч мэдэхгүй Мао" бол агуулга болоод хэлбэр талаасаа Ма зэдуны тухай урьд хожид гарч байсан номнуудаас ихээхэн онцлогтой, шинэлэг бүтээл юм. Монгол хэлнээ анх удаа хэвлэгдэж буй тус ном түүхч, судлаачаас авхуулаад жирийн уншигч олны сонирхолыг гойд татна гэдэгт гүнээ найдаж байна. 21 см Date: 2005 Availability: Items available: Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (1), 2-р салбар (2),

2. Хэний ч мэдэхгүй Мао : 1 by Чан Юн Publication: УБ Мөнхийн үсэг ХХК 2017 . 454 х 21 см Date: 2017 Availability: Items available: 3-р салбар (1),

3. Хэний ч мэдэхгүй Мао : 2 by Чан Юн Publication: УБ Мөнхийн үсэг ХХК 2017 . 455-932 х 21 см Date: 2017 Availability: Items available: 3-р салбар (1),

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115700, 70116809 | Факс:+976-70115703