Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Your search returned 3 results. Subscribe to this search

|
1. Барилга байгууламжийн ус тусгаарлах "Пенетрон" ба "Акватрон" системийг ашиглах by Шагдаррагчаа Л. Publication: 2015 УБ . 121 х. , Барилга байгууламжийн ус тусгаарлах "Пенетрон" системийг ашиглах талаар нийтлүүлж буй энэ зааварчилгаа нь шинэ технологийн цуврал хэлбэрээр зохиогчийн зүгээс санаачлан гаргаж байгаа хоёрдахь товхимол юм. Барилга байгууламж барих, ашиглалтын явцад гадаргуугийн болон хөрсний усны үйлчлэлийн нөлөөгөөр мөн инженерийн шугам сүлжээнээс ус алдсантай холбоотойгоор янз бүрийн нөхцөлд ус тусгаарлалтын ажил хийх зайлшгүй шаардлагатай болдог. Ус, чийгнээс тусгаарлах уламжлалт аргуудыг манай барилгын салбарт хэрэглэж байгаа боловч хөдөлмөр зарцуулалт ихтэй, эдэлгээний хугацаа богино, хөдөлмөр хамгаалалын тусгай нөхцөл шаарддаг сул талуудтай байдаг. Орчин үед АНУ, ОХУ, Хятад болон бусад орнуудад барилга байгууламжийн ус тусгаарлалтанд шинэ нэр төрлийн ашиглахад хялбар, удаан эдэлгээтэй, тухайн бүтээцийн бат бэхийг нэмэгдүүлэх хосолмол үйлчилгээтэй "Пенетрон" системийг түгээмэл хэрэглэх болжээ. Энэ систем олон улсын ISO стандартын шаардлагад бүрэн нийцсэн, шинэ дэвшилтэд материал, технологи бөгөөд хэрэглэх хүрээ, зориулалтаар цогц технологийн шинэ систем болсон байна. Энэхүү технологийг Монгол орны нөхцөлд цөөн тооны барилга байгууламжид туршиж хэрэглэж байгаа боловч түүнийг ашиглах арга зүйд технологийн нарийвчилсан заавар байхгүйгээс буруу ашиглах, технологийн зөрчил гаргах зэрэг ус тусгаарлалтын ажлын чанар буурах үндсэн шалтгаан болж байгаа тул барилгын салбарт мөрдлөгө болгон хэрэгжүүлэхэд энэхүү зааварыг зайлшгүй гаргах шаардлага практикаас урган гарч байна. Уг товхимол барилга байгууламж, зангилгаа, хэсэглэлийн ус тусгаарлалтын ажил гүйцэтгэх гарын авлага, технологийн ажилбарыг горимын дагуу хийх зааварыг хөрөнгө оруулагчид, захиалагч, барилга угсралтын ажил гүйцэтгэх инженер техникийн ажилтан болон барилгын мэргэжлийн их дээд, сургуулиудын сургалтанд мөн ус тусгаарлах чиглэлээр мэргэшиж буй нарийн мэргэжлийн хүмүүс ашиглахад зориулагдсан болно. 21 см. Availability: Items available: Хотын төв номын сан (1),

Place hold Log in to add tags. Add to cart
2. Барилгын төслийн интеграл технологи, зохион байгуулалтын систем by Шагдаррагчаа Л. Publication: УБ 2014 . 185 х. , Энэхүү ном нь барилга байгууламж болон орон сууцны барилгын төслүүдийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй орчин үеийн арга хэрэгсэл болох "Төслийн удирдлагын интеграци, интеграл зохион байгуулалт"-ын системийг ашиглан төслийн эцсийн үр ашгийг хангахтай холбогдсон судлаачийн ажлын үр дүнг нэгтгэсэн нэг сэдэвт бүтээлийн хялбаршуулсан тойм эмхэтгэл болно. Барилгын төслийг зохих стандарт, хэм хэмжээг баримтлан төлөвлөх, удирдах, хэрэгжүүлэх, явцыг нь хянаж үр дүнг тайлахын зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх бүх орчил, үе шатанд төслийн үйл ажиллагааны хэсэг бүрийг дэс дараалалтайгаар нэгдсэн нэг зохион байгуулалтаар төслийн төвөөс удирдах интеграцийг хангаснаар хүлээсэн үр дүндээ амжилттай хүрэх арга технологийг энэ номоор хүргэхээр зорьсон байна 25 см. Date: 2014 Availability: Items available: Хотын төв номын сан (1),

3. Барилгын төслийн менежмент by Шагдаррагчаа Л. Publication: УБ Линограф 2014 . 378 х. , Зах зээлийн шинэ тогтолцоонд шилжиж буй өнөө үед барилгын салбарт зайлшгүй мэдвэл зохих төслийн менежментийн арга зүйг өөрийн орны болон гадаад орнуудын арга туршлага, онол практикийн үндэслэлийг нэгтгэн цогц системтэй ойлголтыг өгч хэрэгжүүлэх арга замыг энэ номонд тусгасан байна. 25 см. Date: 2014 Availability: Items available: Хотын төв номын сан (1),

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115700, 70116809 | Факс:+976-70115703