Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Your search returned 2 results. Subscribe to this search

|
1. Монгол бөх - соёл by Цогт Б. Publication: УБ Арвай принт 2012 . 118 х. , Монгол бөх судлал шинэ тулгам үүсэн хөгжиж, түүх, гүн ухаан болон боловсрол судлалын зэрэг тодорхой шинжлэх ухааны чиглэлүүдээр гүнзгийрүүлэн судлах явдал нэмэгдэж байна. Гэвч соёл судлалын шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс буюу соёлын мөн чанар, онцлогийг нь тодорхойлж, ойлголт ухагдахууныг нарийвчлан томъёолох зэрэг судалгааг төдийлөн хийж амжаагүй байна. Иймд Монгол бөхийн соёлыг шинжлэх ухаанчаар судлах явдал нь нэн чухалтай болсон юм. 2010 оны 11 сард Кени улсын Найроби хотноо болсон ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах конвенцийн засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар “Монгол үндэстний баяр-наадам”-ыг санал нэгтэйгээр хүн төрөлхтөний соёлын үнэт ев хэмээн батласан нь түүний үндсэн бүрэлдэхүүн болсон Монгол бөхийнхөө соёлыг улам бүр тодруулан судлах шаардлагад зүй ёсоор хүргэж байгаа билээ. Нөгөө талаас, дэлхий дахинд соёлын хямрал ба тогтвортой хөгжпийн тухай асуудал дэвшигдэж, даяаршлын үйл явцад Монгол соёлын байр суурийг хэрхэн хадгалах тухай анхаарах болсон өнөө үед олон зууныг дамнан хөгжсөн Монголчуудын бөхийн соёлын судалгааг эрчимжүүлэх нь зайлшгүй хэмээн үзэж болно. Тус номонд Монгол бөхийг судлахдаа соёл судлалын онол, арга зүйн үүднээс хандсан боловч түүнд гэрч баримт болгож буй цөөнгүй асуудал нь судлаач бидний урьд нь нийтийн хүртээл нэгэнт болгосон судалгааны үр дүнгүүд юм. Ингэснээр давтан хуулбарлаж буй хэрэг бус харин Монгол бөхийг шинжлэх ухааны хоёр өөр чиглэлээс харилцан адилгүй онол, арга зүйн үүднээс судлахад түүний түүхийн нэгэн ижил баримтуудыг ашиглах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Гэвч Монгол бөх судлалын цаашдын хөгжилд ийм давталт улам бүр багасах нь зүйн хэрэг. 21 см. Date: 2012 Availability: Items available: Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (1), 2-р салбар (1), 3-р салбар (1), 4-р салбар (1),

2. Britannica Монгол хураангуй толь   Publication: УБ Нэпко 2012 . Боть 1. xi, 396 х | Боть 2. 397- 765 х , Энэхүү нэвтэрхий толь нь монголын газарзүй, түүх, шинжлэх ухаан, эдийн засаг, улс төр, угсаатны зүй, утга зохиол урлаг, соёл зэрэг өргөн хүрээг хамарч монголын түүхнээ үлдсэн нэрт хүмүүс, манай оронтой хувь заяа, бүтээл туурвилаараа холбогдсон гадаад хүмүүсийн намтрыг агуулсан гэрэл зураг, газрын зураг, хүснэгт, зураг чимэглэлтэй, цагаан толгойн үсгийн дараалалаар эрэмблэгдсэн хэрэглэхэд хялбар болжээ. 27 см Date: 2012 Availability: Items available: Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (1), Хотын төв номын сан (1),

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115700, 70116809 | Факс:+976-70115703