Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Normal view MARC view ISBD view

Чамтай учирснаас хойш

by Мойес, Жожо
Additional authors: Эгшиглэн Б.
Published by : "Болор судар" хэвлэлийн газар (УБ) Physical details: 552 х 20 см ISBN:9789997850300. Year: 2019
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Copy number Status Date due Barcode
Ном - Books Ном - Books 2-р салбар
Уншлагын танхим
84(7ИхБр)-44 М 679 (Browse shelf) 27408 Available 303132
Ном - Books Ном - Books 3-р салбар
Уншлагын танхим
84(7ИхБр)-44 М 679 (Browse shelf) 27929 Available 403737
Ном - Books Ном - Books Багахангай дүүрэг
Багахангай дүүргийн уншлагын танхим
Уншлагын танхим
84(7ИхБр)-44 М 679 (Browse shelf) 1891 Available 901891

Үхлээр төгссөн харилцааны дараа юу болдог бол гэж би их боддог байлаа. Ялангуяа гал халуунаар бие биесээ хайрлачихаад эцэстээ хэн нэг нь өнчирч хоцрох үед... Хэрвээ миний ухаангүй дурлаж, хайрласан хүн хорвоогоос үүрд гэдэг үгний үнэн болохыг батлаад явчихвал би амьдрах хүсэлгүй болж араас нь явна даа гэж л сэтгэдэг байсан юм. Үхэл гэдэг урилгагүй зочин болж ирэхэд амьдрал түүний өмнө хүчин мөхстдөг. Харин үхэл хийгээд амьдрал чамд сонголт болон гарч ирвэл ҮХЭЛ хэзээ ч зөв зам байдаггүй болохыг өдөр ирэх тусам ойлгох болсон. Үхлийг сонговол эргэж буцах ямар ч боломжгүй, харин амьдрал бол чамд хоёр дахь сонголт үргэлж үлдээдэг.
Уиллийн үхэл Луизад маш хүндээр туссан. Тэрний үхлийг хүлээн зөвшөөрсөн нь алдаа мэт санагдана.
Зүрх сэтгэлээс нь хором ч холдолгүй дэргэд нь байгаа мэт байхгүй оршихуй...
Тэрний гэх ганц ч юм хорвоод үлдээгүйд Кларк харамсана. Дурсамж бол хоосон зүйл шүү дээ. Дурсамж харж, хүрч, тэвэрч болохгүй хэрнэ зүгээр л асар ихээр гуниглуулах агаар мэт хоосон зүйл.
Хайртай хүн чинь дурсамжаас өөр юу ч үлдээлгүй хорвоогоос хальчихсан гэж бодож байтал түүний үргэлжлэл болсон нэгэн зүрх ертөнц дээр цохилон байдгийг мэдвэл та баярлахгүй гэж үү? Мэдээж муухай ааштай бүтэхгүй өсвөр насны охин байсан ч гэсэн???
Лу болоод Трейнорыхон үнэхээр балмагдсан, итгэж ядан Лили охиныг бухимдуулах нь 35 жилийн турш охинтой гэдгээ мэдэлгүй нас барсан эрийн эцэг эх хайртай бүсгүйн хувьд хамгийн эхний хариу үйлдэл яах аргайгүй мөн. Тэдэнд тайвшрах болоод үнэнтэй эвлэрэхэд хугацаа хэрэгтэй. Мэдээж Уиллд охин байгаа нь гайхамшиг /ид шид биш шүү/. Номыг уншиж байх явцдаа Хэрвээ Лили эцгийгээ амиа хорлохоос өмнө гарч ирсэн бол? хэмээн сэтгэж зохиолыг арай өөрөөр үргэлжлүүлэн бодож үзсэнээ хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ тэгсэн бол миний гар дээр яг одоо After You байхгүй байх байлаа /Монголчуудаас өөр хүн энэ өгүүлбэрийг ойлгохгүй гэдэгт итгэлтэй байна хххх/
Лили гарч ирснээр Трейнорыхон болон Луизад маш сайнаар нөлөөлж чаддаг. Лу хэн нэгний төлөө санаа зовж амьдралд нь шинэ мэдрэмж, утга учир бий болно. Хатагтай Трейнорт ч мөн ялгаагүй. Хүүгийх нь үхэл хийгээд гэр бүлийн салалт тэрнийг танихын аргагүй болгосон ч Лили Камилла Трейнорыг өмнөх шиг ээ эмрхэмсэг хатагтай болоход нөлөөлдөг.

Click on an image to view it in the image viewer

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115700, 70116809 | Факс:+976-70115703