Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Normal view MARC view ISBD view

Хүсэл хясал 2

by Сарантуяа Л
Published by : " Мир ном" (УБ) Physical details: 348 х 21 см ISBN:9789997351227. Year: 2017
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Copy number Status Date due Barcode
Ном - Books Ном - Books 4-р салбар
Уншлагын танхим
84(5Мон)-44 С 339 (Browse shelf) 22622 Available 503334

Сарангуа шөнөжин ээжийгээ нойргүй сахиж суусан тул үүрээр жаахан дугхийжээ. Тэгтэл хажуугаас нь татах шиг болоход цочин сэрэв. Аргамжаа дэргэд нь зогсож байлаа.

-Яасан бэ? Чи явах нь уу?

-Явлаа. Чи ажилдаа явахгүй юм уу?

-Би яаж явах вэ дээ. Ээж ийм байхад чинь. Чөлөө авахаас...

-Бараг нэг сар шахам чөлөө авах нь дээ. Манай амьдрал ч ёстой жинхэнэ утгаа алдаж байна аа! гээд Аргамжаа гараад явчхав.

-Чи цай уусан юм уу?

-Үгүй ээ, шал дургүй хүрчихлээ. Явлаа.

Хаалга тас хийн хаагдаж залуугийн хөлийн чимээ шат алгасан доошлов. Сарангуа босож угаалгын өрөөнд орж усанд ороод яаран гарч ирвэл ээж нь унтаж байлаа. Бүсгүйн сэтгэл амрах шиг болж гал тогооны өрөө рүүгээ орон цай чанав. «Яах вэ? Мөнгөний хэрэг их гарах нь дээ. Энэ сарын цалин байхгүй ээжийн бие улам муудаж байдаг. Эм тарианы мөнгө хэрэгтэй болох нь. Кассаас хэдэн төгрөг авахаас. Муу аавын минь үлдээсэн буян. Картад тэмээний мах өгөх байх даа» гэж бодсон Сарангуа данханд цай уудлан халуун саванд хийгээд ээжийнхээ өрөө рүү оров. Наян нас дөхөж яваа Оюундарь эмгэн охиныхоо чимээгээр сэрж толгойгоо арайхийн эргүүлж охиноо харав...

Click on an image to view it in the image viewer

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115700, 70116809 | Факс:+976-70115703