Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс
Series: . 11 Боть Published by : Соёмбо принтинг ХХК. (УБ) Physical details: 188 х 29 см Year: 2010This record has many physical items (57). Click here to view them all.
МУИС МХСС-ийн Эх бичиг Алтай судлалын тэнхимээс "Дайчин гүрний Дотоод Яамны монгол бичгийн гэрийн данс" хэмээх эмхтгэлийн эх бичгийн судалгааны эхний 11 боть бүтээлийг эрхлэн хэвлэж олны хүртээл болголоо. "ДАЙЧИН УЛСЫН ДОТООД ЯАМНЫ МОНГОЛ БИЧГИЙН ГЭРИЙН ДАНС" нь Энх-Амгалангийн 10 дугаар он (1671)-оос Тэнгэрийн тэтгэсний 8 дугаар он (1743)-ы хооронд хамаарах албан баримт бичгийг эмхлэн дансалж, дэвтэрлэсэн, эдүгээ Бээжин дэх БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивын хадгаламжид буй дурсгал юм. Бүгд 113 дэвтэр, үүнд манжаар 1742, монгол бичгээр 1512, төвдийн шар үсгээр 9, тод үсгээр 41, хятадаар 3, нийт 3332 баримтыг багтаажээ.
Уг дурсгал дахь баримтууд нь Ар Монгол Чингийн эрхшээлд автахаас өмнөхөн ба дараахан үеийн Монгол, Манж, Төвдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, тус тусын баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлах түүхийн чухаг баримт болохоор үл барам, 17 дугаар зууны үеийн монгол хэлний онцлог хийгээд Чингээс өмнө ба дараах үеийн монгол албан бичгийн уламжлалыг судлах онцгой хэрэглэгдэхүүн юм.