Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Normal view MARC view ISBD view

Монгол хаад

Series: Хүн гүрний хаад, Хамаг Монголын хаад . 1 9789996260384 | Тэмүжин, Чингис хаан . 2 9789996260391 | Өгөөдэй хаан, Зүчи хаан, Цагаадай хаан . Боть 3 9789996260407 | Гүюг хаан, Мөнх хаан, Хубилай хаан . Боть 4 9789996260490 | Аригбөх хаан, Хайду хаан, Буянт хаан . Боть 5 9789996260508 | Бат хаан, Алтан ордны хаад . Боть 6 9789996260513 | Хөлөг хаан, Абага хаан, Текүдер хаан, Газан хаан, Аргун хаан . Боть 7 9789996260520 | Гейхату хаан, Байду, Өлзий Абу-Сеид хаад, Бага хаад, доголон Төмөр хаан, . Боть 8 9789996260537 | Шадбал гэгээн хаан, Тогоонтөмөр хаан, Тайсун хаан Тогтобуха, Эсэн тайш хаан, Махагүргис хаан, Молон хаан, Мандуул хаан, Батмөнх даян хаан . Боть 9 9789996260568 | Барсболд хаан, Алтан хаан, Түмэн засагт хаан, Лигдэн хаан . Боть 10 9789996260575 | Галдан бошигт хаан, Цэвээнравдан хаан, Галданцэрэн хаан, Даваач хаан . Боть 11 9789996260582 Published by : Төрт ёс, хаадын сан (УБ) Physical details: 13 боть 26 см Year: 2011 List(s) this item appears in: хүний нөөц | Алтан ургийн хаад | Ховор, хуучны ном
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)

This record has many physical items (66). Click here to view them all.


Боть 1.
Энэ ботид Хүн /Хүннү/ гүрний гурван хаан Модун, Үжүли, Атиль нарын тухай, мөн Хамаг Монгол улсын оршиж байсан 1101-1206 оны үеийн хаадуудын тухай өгүүлнэ

Боть 2.
Энэ боть бүхэлдээ Чингис хааны намтар цадигийг өгүүлжээ

Боть 3. Бүтээлийн тэргүүн бүлэгт: Монголын эзэнт гүрний хаан, Чингисийн гутгаар хүү Өгөдэйн намтар цадиг багтсан бөгөөд
Дэд бүлэгт: Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж, Эрчис мөрнөөс Амударьяа мөрний адаг, Хорезм, Сырдарьяа мөрний адаг хүртэлх нутгийг эзэгнэн тогтнож асан Зүчийн Улсын эзэн, Чингисийн ахмад хүү Зүчийн намтар цадиг, Гутгаар бүлэгт: Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан Цагадайн Улсын анхны хаан, чингисийн хоёрдугаар хүү Цагадайн намтар цадигийг, тодруулбал Алтан улсын хийгээд Сартаул улсын эсрэг аян дайнд оролцож, албат иргэд, эзэмшил нутаг өвлөсөн тухай болон түүн лүгээ холбогдол бүхий үүх түүх, залгамжлагдынх нь талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

Боть 4. Тэргүүн бүлэгт: Монголын эзэнт гүрний хаан Чингисийн гутгаар хүү Өгэдэйн ахмад хөвүүн Гүюгийн амьдрал тэмцэл,
Дэд бүлэгт: Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хөвүүн, 1251 оны 7-р сард Хэрлэнгийн Хөдөө аралд болсон ихэс дээдсийн Их хурилдайгаар хаан өргөмжлөгдсөн Мөнхий намтар цадиг,
Гутгаар бүлэгт: Чингисийн отгон хүү Тулуйн дөрөвдүгээр хүү Монголын Юан гүрнийг үндэслэгч Хубилайн намтар цадигийг өгүүлсэн болно.

Боть 5. Тэргүүн бүлэгт. Чингисийн бага хүү Тулуйн хөвүүн Аригбөхийн амьдрал тэмцлийн талаар,
Дэд бүлэгт. Монглын эзэнт гүрний улс төрийн төвийг Хятадад шилжүүлсэн Хубилайг эсэргүүцсэн Өгөдэйн ач хүү Хайдугийн амьдрал тэмцлийн талаар,
Гутгаар бүлэгт. Хубилайн дараах үеийн Юан улсын дөрөвдүгээр хаан, Төмөр хааны ах Дармалбалын дэд хөвүүн, Хонгирад овгийн Дахи хатнаас гарсан Буянт хэмээх Аюурбарбад хааны амьдрал, үйл ажиллагааг түүхчилэн дэлгэрэнгүй үзүүлжээ.

Боть 6. Тэргүүн бүлэгт. Монголын эзэнт гүрний хаан, чингисийн ууга хүү Зүчийн хоёрдугаар хвөүүн Батын намтар цадиг,
Дэд бүлэгт. Бат хаан тэргүүтэй ихэс ноёдын баруун замд хийсэн их аян дайны драа Ижил мөрний адагт нутагжиш, 1243 оны үеэс эхлэн "Алтан Ордны Улс" хэмээн нэрлэн захиргаандаа оруулсан газар орноо эрхшээн засагласан монгол хаадын түүхийг толилуулсан болно. Эрчис мөрнөөс Днепр хүртэлх нутгийг эзлэн, Хорезм, Сырдаръяа мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Кипчакийн тал, Крым, Умард Кавказ зэрэг газрыг эрхшээн суусан хаадын түүх эл бүлэгт дэлгэрэнгүй багтжээ.

Боть 7. Энэхүү бүтээл нь "Ил хаад" хэмээх нэгэн агуулгатай хийгээд "Ираны Ил Хаад" хэмээн нэрлэгддэг Монгл удмын хаадын тухай, тэдний амьдрал тэмцэл, үзэл баримтлал, явуулж байсан бодлого зэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

Боть 8. "Гейхату Хаан", "Байду, Өлзийт, Абу-Сеид хаад", "Бага хаад", "доголон Төмөр" хэмээх дөрвөн бүлэгтэй, Эхний гурван бүлэгт "Ираны Ил хаад" хэмээн нэрлэгддэг монгол удмын зарим хаадын тухай, дөтгөөр бүлэгт Монголын Ил хаадын араас нэхэн гарч ирсэн, хэдэн арван улс үндэстний г нэгтгэж, бүхэл бүтэн бүс нутгийг эрхшээсэн их эзэнт гүрнийг байгуулж эзэгнэсэн атлаа өөрийгөө хэзээ ч хаан хэмээн өргөжмлөөгүй, алтан ургийн биш боловч удам судраараа монгол хүн болох доголон Төмөрийн намтар цадигийг түүхчлэн өгүүлжээ.

Боть 9. Цувралын эл боть 7 бүлэгтэй. Их Юан гүрнийг үүсгэн байгуулагч Хубилай хаан 1294 онд таалал болоход түүний хөвгүүн Чингисийн гутгаар хөвгүүн Төмөр хаан суурийг эзэлсэн билээ. Төмөр хааныг тэнгэр болсны дараа Чингимийн хүү Дармабалын их хөвүүн Хайсан 1308 онд Юан гүрний гурав дахь хаан болсон. Хайсан хаан тэнгэр болж Дармалбаын хүү Аюурбарбад 1312 онд Юан гүрний дөрөв дэх хаан болсон.
Дэд бүлэгт. Чингисийн алтан ургийн Хүслэн хааны солонгос хатнаас төрсөн, Юан гүрний сүүлчийн их хаан Тогоонтөмөрийн амьдралын түүх дэлгэнэ.
15-р зууны үед дотоод, гадаад хүчин зүйлсээс шалтгаалан Монгол улсын дотоод нэгдэл суларч бутралын байдалтай болсон юм. Тэр үед хятад орныг олон арван жил ноёрхож асан Монголын эрх баригчид Хятадын эсэргүүцэгч хүчинд цохигдон ухарч, Юан гүрний зах хязгаар болж байсан Монгол нутгатаа эгэн ирсэн ч хятадад ноёрхлоо дахин сэргээхийг хичээж байсан билээ.

Боть 10. Эзэнт гүрэн мөхсөний дараагаар эхлээд, 320 гаруй жил үргэлжилсэн улс төрийн бутралын үед монголын төр дотоодын зрөчил тэмцэлдээ идэгдэн, Зүүн, Баруун монгол хэмээн хуваагдаж, төрийн нэгдмэл байдлаа алдан ойр зуураа нийлж, салж байсан цаг үеийг харуулна.

Боть 11. 17-р зууны эхэн үеийн монголын эзэнт гүрэн баруун зүүн гэж хуваагдсаны дараа зүүн гарын хаанаар өргөмжлөгдсөн Галдан бошигт, Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач хаадын үйл амьдрал намтар, улс төрийн тэмцэл зэргийг түүхчлэн оруулсан болно.

Б. 3. Өгөөдүй хаан -- Б.4. Гүюг хаан --

Click on an image to view it in the image viewer

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115700, 70116809 | Факс:+976-70115703