Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog



63.3(5Мон)-8 / Т 594

Төрмөнх Б.

Монгол хүн Д.Нацагдорж / Уран сайхны редактор Р. Энхбат ; Редактор Б. Батцэцэг, Б. Чанагнянгар, Д. Очирмаа ; Эхийг бэлтгэсэн Э. Энэрэл - Улаанбаатар .: "Адмон принт" ХХК , 2022 .- 62 хуудастай ; .- 9789919517427 0.00 :

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Үүний нэг нь 20-р зууны түүхэнд харанхуйг гэрэлтүүлэх зул мэт бадамлан ассан аугаа хүмүүн, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж мөнөөсөө мөн билээ.
Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар тайж Дашдоржийн гэрт төржээ.
Түүний эцэг Дашдорж Нацагдоржийг багад нь Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулж бичиг үсэг сургажээ. Тэрээр багаасаа л аавыгаа даган бичиг номын ажил эрхэлсэн нь хожмын суут бүтээлүүдээ туурвих суурь нь болжээ. Хорьдугаар зууны эхээр анх Орос, Германд боловсрол эзэмшсэн хүмүүсийн нэг болох Нацагдорж нь харанхуй бүдүүлэг ард олны дунд, үзэл суртлын хүнд хатуу буулган доор нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд эцсийн амьсгалаа дуустал зүтгэсэн юм.
Энэ хүний хийж үлдээсэн ажлууд, бүтээн туурвисан зохиолууд нь бид бүхний нандигнан хайрлаж, танин мэдэх ёстой үнэт өв юм.
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703