Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog



84(5Мон)-9 / А 102

Аавын минь бэлэглэсэн Улаан Дэвтэр / Хянан тохиолдуулсан Д. Индра - Улаанбаатар .: "Жиком Пресс" ХХК , 2013 .- 247 хуудастай ; .-

Төрийн шагналт, яруу найрагч О. Дашбалбар агсан өөрийн хайрт охин Д. Индрадаа зургаан настай байхад нь улаан хавтастай дэвтэр бэлэглэж байжээ. Тэрхүү дэвтэр дээр 1992 оноос эхлэн гэрээрээ орж гардаг байсан урлаг, улс төр, утга зохиолын хүмүүс охинд нь зориулж ерөөлийн үг бичдэг байсан ажээ. Д. Индра хэлэхдээ “Аав минь охиндоо зориулж Монголын оюуны сор болсон хүмүүсээр ерөөлийн үг бичүүлж охиныхоо замыг гэрэл гэгээтэй болгохоор гаргасан дэвтэр байсан. Ерөөлийн үг 1000 болохоор ном болгож надад бэлэглэнэ гэдэг байлаа. Харамсалтай нь 1999 онд аавыг минь бурхан болоход 150 хүн ерөөлийн үг бичсэн байсан. Ерөөлийн үг хэдийгээр 1000 болоогүй ч ном гаргах хэрэгтэй гэж бодсон юм. Тэгээд ч ном тухайн үед манай гэрээр орж гардаг байсан хүмүүсийн намтар түүх болон үлдэж байгаа юм хэмээн дурссан байна.
Энэ дэвтэрт Монголын нэрт эрдэмтэд, соёл урлагийн зүтгэлтнүүд, улс төр, утга зохиолын төлөөлөгчид мөн О. Дашбалбар агсантай үерхэж нөхөрлөж явсан эрхэм нөхдийн ерөөлийн үгс болон зөвлөмжийг баримтжуулан үлдээжээ.
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703